images

ДАНГИНА" УРАН САЙХНЫ КИНО ОХУ, БҮГД НАЙРАМДАХ БУРИАД УЛСЫН КИНОТЕАТРЫН ДЭЛГЭЦНЭЭ ГАРНА

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2026-02-02

14

Монгол-Буриадын соёлын хамтын ажиллагааны нэгэн бодит жишээ -ДАНГИНА кино

Монгол-Буриадын соёлын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжсөөр байна. Монгол Улсын кино театруудаар Монгол-буриад зоны нийтлэг соёл, уламжлалаас сэдэвлэсэн “Дангина” шинэ уран сайхны кино гарч эхэллээ. Энэхүү төслийг Монголын томоохон медиа холдинг UBS ТВ хэрэгжүүлсэн юм.

Төслийн санаачлагч, удирдагч нь Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Буриад зоны олон жилийн анд нөхөр Лхагвадоржийн Балхжав аж.

Кинонд Буриадын театрын жүжигчид оролцон тогложээ.