images

ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын харьяа Улаан-Үд хот дахь Монгол судлал, Буддологи, Төвд судлалын хүрээлэнд зочиллоо

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2025-12-22

71

Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газрынхан ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын харьяа Улаан-Үд хот дахь Монгол судлал, Буддологи, Төвд судлалын хүрээлэнд зочиллоо

2025 оны 12 дугаар сарын 19-нд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын харьяа Монгол судлал, Буддологи, Төвд судлалын хүрээлэнд болсон танилцах уулзалтад Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Ц.Ганхуяг, Консул Б.Батчулуун, ЕКГ-ын ажилтан С.Сарангоо, ОХУ-ын Буддын уламжлалт сангхын хуулийн асуудал хариуцсан зөвлөх З.Г. Жанцанов нар оролцов.