Улаанбаатар хотын орос 3-р сургуулийн сурагчид ЕКГ-т зочлов
Улаан-Үд хотын Биеийн тамир, спортын ордонд усан сэлэлтийн бэлтгэл хийхээр ирсэн Улаанбаатар хотын орос 3-р сургуулийн сурагчид амралтын өдөр Ерөнхий консулын газартайгаа танилцаж, чөлөөт ярилцлага өрнүүллээ. Тамирчид БНБуриад Улсын өсвөрийн усанд сэлэгчдийн нээлттэй тэмцээнд оролцоно.