images

Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг 2025 оны 12-р сарын 16-ны өдөр Дархан-Уул аймагт хүлээн авч уулзлаа.

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2025-12-17

64

Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг 2025 оны 12-р сарын 16-ны өдөр Дархан-Уул аймагт хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн А.С.Цыденовоос манай яаманд мэндчилгээ ирүүлснийг хүлээн авлаа.

Бүгд Найрамдах Буриад Улсын талаас манай оронтой эрүүл мэнд, вакцинжуулалтын чиглэлд хамтран ажиллаж, шүлхийн вакцин нийлүүлэх боломжтойгоо илэрхийлээд Монголоос үхэр, үхрийн ястай мах, үхэр болон хонины гүн хөлдөөсөн үр импортлон авах хүсэлтэй байгаагаа онцлов.

Мөн Монголоос адууны мах авах, Монголд сүү, иогурт, гахайн мах болон гоёлын, жимсний модны суулгац нийлүүлэх зэргээр хамтран саналтай буйгаа илэрхийллээ.

Монгол Улсын УИХ, Оросын Холбооны Улсын төрийн ДУМ нь тус тус Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны 3 жилийн хугацаатай түр хэлэлцээрийг соёрхон баталсан бөгөөд бусад 4 улсын парламент хэлэлцээрийг баталсан тохиолдолд Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн зэргийг гаалийн 0 хувийн татвартайгаар Евро Азийн орнуудад оруулах боломжтой болж байгаа билээ.

Монгол Буриадын уламжлалт найрсаг харилцааг улам өргөжүүлж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө буйгаа хоёр тал илэрхийлээд хэлэлцсэн асуудлын хүрээнд хамтарсан ажлыг хэсэг гарган ажиллахаар тогтов.