Монгол-Оросын бүс нутгийн Анхдугаар чуулга уулзалт
Монгол-Оросын бүс нутгийн Анхдугаар чуулга уулзалт
Монгол-Оросын бүс нутгийн Анхдугаар чуулга уулзалт ОХУ-ын Эрхүү хотноо 2025.12.01-02-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Чуулга уулзалтад Монголын төлөөлөгчдийг Засгийн газрын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Оросын төлөөлөгчдийг ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук ахлан, Монгол, Оросын төр захиргаа, бизнес, бүс нутгийн төлөөллүүд өргөн бүрэлдхүүнтэй оролцож байна.
Тус чуулга уулзалт Монгол-Оросын худалдаа, үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа,, Евразийн орон зайд нэгдсэн харилцааг хөгжүүлэх нь, Аялал жуулчлалын нөөц бололцоог хөгжүүлэх нь гэсэн гурван үндсэн сэдэв дор хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Ц.Ганхуяг Аялал жуулчлалын салбар хуралдаанд оролцон илтгэл тавив.