Чита хотноо монгол оюутнуудтай уулзав
Чита хотноо монгол оюутнуудтай уулзав
Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Ц.Ганхуяг Өвөр Байгалийн хязгаарт ажиллах үедээ Чита хотод суралцдаг монгол оюутнуудын төлөөлөлтэй 2025.11.25-ний өдөр уулзан, оюутнуудын тулгамдсан асуудлаар санал, хүсэлтийг нь сонсож, зүүн бүс нутгийн хөгжлийн хандлага, ирээдүйд хэрэгжих хөтөлбөр төслийн талаар мэдээлэл хийв.
Уулзалтын үеэр Чита хотноо суралцдаг монгол оюутнууд Зөвлөл байгуулан Ерөнхий консулын газартайгаа байнгын холбоотой ажиллахаар тогтлоо.
Чита хотын их дээд сургуульд Монгол Улсаас багш, уул уурхай, хэл судлалын чиглэлээр 20 шахам оюутан суралцаж байна.