Ерөнхий консул Ц.Ганхуяг Чита хотноо Өвөр Байгалийн хязгаарын Амбан захирагч ноён А.М.Осиповт Консулын патентын хуулбараа барив.
Өвөр Байгалийн хязгаарын Амбан захирагчтай уулзав
Ерөнхий консул Ц.Ганхуяг 2025.11.25-ны өдөр Чита хотноо Өвөр Байгалийн хязгаарын Амбан захирагч ноён А.М.Осиповт Консулын патентын хуулбараа барив.
Уг ёслолын арга хэмжээнд манай талаас ЕКГ-ын Дэд консул Ч.Батбилэг, ажилтан С.Алтантогос, Б.Болдсүрэн нар, Оросын талаас тус хязгаарын Нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, хөгжлийн төлөвлөлтийн сайд В.С.Эксузян, Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга К.Э.Жулябина, тус хэлтсийн ажилтан Т.Ч.Галсанова, ОХУ-ын ГХЯ-ны Чита дахь Төлөөлөгчийн газрын Тэргүүн Д.Г.Алемасов нар байлцав.