images

ОЮУТНЫ УРЛАГ, СПОРТЫН НААДАМ

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2025-11-07

55

БНБуриад Улсад суралцдаг монгол оюутнуудын "Оюутны намар - 2025" урлаг, спортын наадам өнөөдөр эхэллээ. Сагс, волейбол, шатар, теннис, урлагийн үзүүлбэрийн төрлөөр 3 өдрийн турш өрсөлдөнө.

Сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй 9, эмэгтэй 7, гар бөмбөгийн төрөлд эрэгтэй 6, эмэгтэй 9, ширээний теннист эрэгтэй 7, эмэгтэй 11, шатарт эрэгтэй 5, эмэгтэй 7 баг оролцохоор мэдүүлгээ өгсөн байна.

Урлаг, спортын наадмыг Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газар, Буриад Улсад суралцдаг монгол оюутнуудын холбоотой хамтран зохион байгуулж байна.