ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Булган аймгийн ИТХ, БНБуриад Улсын Ардын Хурал хооронд хамтын ажиллагааны Хэлэлцээр байгуулагдлаа.
2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаан-Үд хотноо Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, БНБуриад Улсын Ардын Хурал хооронд албан уулзалт болж, талууд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, спорт, эрүүл мэндийн салбарт хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлүүдийг нарийвчлан хэлэлцэв.
Ажил хэрэгч уулзалтын төгсгөлд Булган аймгийн ИТХ, БНБуриад Улсын Ардын Хурал хоорондын хамтын ажиллагааны Хэлэлцээрт Булган аймгийн ИТХ-ын дарга Ж.Ганболд, БНБуриад Улсын Ардын Хурлын дарга В.Павлов нар гарын үсэг зурав.