images

Аугаа их Эх орны ялалтын 80 жилийн ойд Монголын төлөөлөгчид өргөн бүрэлдхүүнтэй оролцов

ЕКГ болон суугаа орны товч танилцуулга

2025-05-13

28

Аугаа их Эх орны ялалтын 80 жилийн ойд Монголын төлөөлөгчид өргөн бүрэлдхүүнтэй оролцов

ОХУ-ын БНБуриад Улсын нийслэл Улаан-Үд хотноо 2025 оны 05 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд Монгол Улсаас УИХ-ын гишүүн, УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Сайнхүүгийн Ганбаатар тэргүүтэй өндөр түвшний томоохон төлөөлөгчдийн бүрэлдэхүүн хүрэлцэн ирж амжилттай оролцов. 

Монгол Улсаас уригдсан УИХ, Батлан хамгаалах яам, Сэлэнгэ, Булган, Орхон, Дархан-Уул, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, Хурандаа нийгэмлэг, Генерал сан, Буриадын Монгол дахь соёлын өвийн төв зэрэг байгууллагыг төлөөлсөн нийт 177 зочин үүний 44 нь Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөөлөл байв.

Түүнчлэн баярын өдрүүдэд Монгол Улсын Цэргийн дуу, бүжгийн Эрдмийн чуулгын 100 хүний бүрэлдхүүнтэй уран бүтээлчдийн баг бүрэн хэмжээний концерт тоглов. 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар тэргүүтэй Монгол Улсын УИХ, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ардын Хурлын ородонд БНБуриад Улсын Ардын Хурлын дарга В.А.Павлов тэргүүтэй Ардын Хурлын удирдлага, гишүүдтэй уулзалт хийв. 

Мөн өдрийн 18.00 цагт БНБуриад Улсын Тэргүүн, Засгийн газрын дарга А.С.Цыденов Монгол Улсын төлөөлөгчдийн ахлагч УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар тэргүүтэй төлөөлөгчдийг өргөн бүрэлдхүүнтэйгээр угтан авч уулзав.