Гран-при шагналтнаар Монгол Улсын Төгсбаяр Санжаа шалгарчээ
Гран-при шагналтнаар Монгол Улсын Төгсбаяр Санжаа шалгарчээ
https://asiarussia.ru/
ЗХУ-ын Ардын жүжигчин Ким Иванович Базарсадаевын нэрэмжит «Эрэгтэйчүүдийн дуу хоолой» VII Олон улсын дуурийн залуу дуучдын уралдааны Гран-при шагналтнаар Монгол Улсын дуулаач Төгсбаяр Санжаа шалгарч, Буриадын Соёлын яамнаас 300 мянган рублийн гэрчилгээ, Жигжит Баясхалановоос гардуулсан хутга гардан авлаа.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа 4-р сарын 19-нд болсон гала концертын үеэр боллоо. Гол шагналыг Буриадын Соёлын сайд Соёлма Дагаева болон шүүгчдийн бүрэлдэхүүний дарга Ольга Ивановна Капанина (Оросын хөгжмийн нийгэмлэгийн уран сайхны удирдагч, продюсер, найруулагч, багш) нар гардуулсан байна.
“Энэхүү уралдаан нь агуу, давтагдашгүй Ким Иванович Базарсадаевын дурсгалыг хүндэтгэх, мөн үе үеийн дуучдын залгамж халааг хадгалахад чухал ач холбогдолтой. Орос, Буриадын дуучдаас гадна Хятад, Монголын дуучид оролцож байгаад маш их баяртай байна. Энэ уралдаан нь олон улсын хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулж байна” гэдгийг Соёлын сайд онцоллоо.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд:
• Евгений Плеханов – Мариинскийн театрын Приморскийн салбарын гоцлол дуучин, Алс Дорнодын Соёлын улсын дээд сургуулийн дуулаачийн тэнхимийн эрхлэгч
• Юй Голян – Хятадын Сянси мужийн хөгжимчдийн холбооны Дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, философийн ухааны доктор, Жишөүгийн их сургуулийн профессор
• Балгансүрэнгийн Эрдэнэтуяа – Монгол Улсын Гавьяат жүжигчин, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Венеци дэх Бенедетто Марчеллогийн нэрэмжит консерваторийн дуурийн дуулаачийн магистр
• Саян Базарсадаев – Буриадын Гавьяат жүжигчин, Санкт-Петербургийн Баруун цэргийн тойргийн ансамблийн гоцлол дуучин
• Дамба Занданов – ОХУ-ын Гавьяат жүжигчин, Буриадын дуурь бүжгийн театрын гоцлол дуучин
• Буриадын Ардын жүжигчин, дуурь бүжгийн театрын гоцлол дуучин, Ким Иванович Базарсадаевын нэрэмжит Соёлын сангийн ерөнхийлөгч
Тэмцээн 3 үе шаттай явагдсан ба 2 нь танхимд болсон. Шүүгчид нийт 14 финалистийг шалгаруулж, Гран-При болон I, II, III байр, тусгай шагналтнуудыг тодруулан диплом, мөнгөн шагнал гардуулсан байна.
VII Олон улсын залуу дуучдын «Эрэгтэйчүүдийн дуу хоолой» уралдааны дүн:
• Гран-при – Төгсбаяр Санжаа (Монгол)
• I байр – Чингис Иванов (Орос, Улан-Үдэ)
• II байр – Эрдэнээ Очирсайхан (Монгол)
• III байр – Гантулга Алтанхуяг (Монгол)
• Ким Базарсадаевын нэрэмжит Соёлын сангийн тусгай шагнал – Дмитрий Барташкин (Орос, Улан-Үдэ)
• Шилдэг концертмейстер – Виктория Винс (Орос, Улан-Үдэ)
• Шилдэг буриад дууны гүйцэтгэл – Максим Чичугин (Орос, Владивосток)
• Шилдэг орос дууны гүйцэтгэл – Евгений Вишняков (Орос, Владивосток)
• Үзэгчдийн таашаалын шагнал – Отгонболд Алтанхуяг (Монгол)
• “Найдвар” шагнал – Аюр Юсудуров (Орос, Новосибирск)
• Урлагийн өндөр чадварын тусгай шагнал – Сергей Адрияненков (Орос, Чебоксары)
• ОХУ-ын Ахмадын холбооны Буриад дахь салбарын тэргүүн Ханхалаев Евгений Казаковичийн тусгай шагнал – Жан Шичао (Хятад)
• Тусгай шагнал – Надмитов Надмит (Орос, Улан-Үдэ)
• Тусгай шагнал – Хүрэлбаатар Хонгор (Монгол)
Шагналтнууд болон уралдаанд оролцогчид үзэгчдэд баяр баясал бэлэглэн тоглолт хийсэн бөгөөд шүүгчид ч мөн тайзан дээр гарч ирсэн. Энэхүү уралдааны дараагийн буюу VIII удаагийн тэмцээн 2028 онд зохион байгуулагдана.