images

Буриадын Драмын театрынхан Монголд

ЕКГ-ын үйл ажиллагаа - зурагт альбом

2025-04-19

5

Буриадын Драмын театрынхан Монголд

Улаан-Үд хотын Н.А.Бестужевын нэрэмжит Оросын улсын драмын театрын уран бүтээлчид 2025 оны 4 дүгээр сарын 16-17, 4 дүгээр сарын 19-ний өдөр Зуун мод хотод уран бүтээлээ толилуулав.
Энэхүү айлчлалын хүрээнд хоёр театрын удирдлагууд болон УДЭТ-ын захирал Н.Наранбаатар, ОХУ-ын Буриад улсын Н.А.Бестужевын нэрэмжит Оросын улсын драмын театрын захирал Л.В Мункуева нар хамтран ажиллах Санамж бичиг байгуулж, цаашдын уран бүтээлийн хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ. 

Санамж бичгийн хүрээнд:
• 2025 оны IV улиралд Улсын драмын эрдмийн театрын хамт олон ОХУ-ын Буриад улсын Н.А.Бестужевын нэрэмжит Оросын улсын драмын театрт Л.Н.Толстойн “Анна Каренина” сонгодог жүжгийг тоглохоор төлөвлөж байна.
• Мөн хоёр театрын хамтарсан уран бүтээлийн төсөл хэрэгжүүлэх,
• Нарийн мэргэжлийн мэргэжилтэн сургах, солилцох, ур чадварын мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах ,
• Уламжлалт болон орчин үеийн театрын төрөл жанраар олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр харилцан тохиролцов.