images

"Монголын алтан гургалдайнууд" Гала концертоо амжилттай тоглолоо

ЕКГ-ын үйл ажиллагаа - зурагт альбом

2025-04-08

12

"Монголын алтан гургалдайнууд" Гала концертоо амжилттай тоглолоо

УДБЭТ-ын дарга Д.Алтанхуяг тэргүүтэй тус театрын 110 уран бүтээлч ОХУ-ын БНБуриад Улсын Улаан-Үд хотноо хүрэлцэн ирж Буриад Улсын Дуурь, бүжгийн театрт 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Жузеппе Вердигийн “Аида” дуурь, 4 дүгээр сарын 05-ны өдөр "Монголын алтан гургалдайнууд" Гала концертоо амжилттай тоглолоо.
Монгол Улс, ОХУ-ын БНБуриад Улсын Соёлын яамд хоорондын соёлын солилцооны хөтөлбөрийн дагуу Монгол Улсын Дуурь бүжгийн Эрдмийн театр, БНБуриад Улсын Дуурь бүжгийн театр олон жил завсарласны эцэст дуурийн урлагийн солилцооны хөтөлбөр ийнхүү сэргэн хэрэгжиж эхлэв.
Монголын театрынхан Ерөнхий Удирдаач Ц.Тэлмүүн-Очир /МУСТА/, Ерөнхий Найруулагч С.Баттулга /МУСТА/, Ерөнхий Хормейстр Н.Дашбямба /МУУГЗ/, Хөтлөх найруулагч Б.Цэрэндаваа /МУСТА/, Концертмейстр Г.Анужин нарын удирдлага дор гоцлол дуучин Б.Эрдэнэтуяа /МУГЖ/, М.Дариймаа /МУГЖ/, О.Хүрэлбаатар /МУГЖ/, М.Даваадорж /МУСТА/, Э.Бумхүү /МУСТА/, Ж.Бямбажав /МУСТА/, Г.Шижирболд /МУСТА/ Гоцлол хөгжимчин Ц.Намуун /МУСТА/ болон симфони найрал хөгжимчид, найрал дуучид үзэгчдийн халуун талархал дүүрэн тоглолтоо толилууллаа.