Монголын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид Улаан-Үдэд тоглоно
Монголын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид Улаан-Үдэд тоглоно
Дөрөвдүгээр сарын 4, 5-нд
Улаан-Үд хот дахь Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт Италийн хөгжмийн зохиолч Жузеппе Вердийн алдарт "Аида" дуурийг Монголын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид тоглохоор боллоо.
Энэхүү бүтээл нь Вердийн анхны санааг бүрэн агуулсан, орчин үеийн шинэчлэлгүйгээр үзэгчдэд хүргэхээрээ онцлог юм гэж театраас мэдээлэв. Үзэгчид Вердийн цэвэр, онгон авьяас билгийг Монголын дээд түвшний авьяаслаг уран бүтээлчдийн ур чадвараар дамжуулан мэдрэх болно. Тайзны чимэглэл, хувцаслалт нь эртний Египетийн сүр жавхлант уур амьсгалыг бүрдүүлнэ. Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ганбаатар, Соёлын тэргүүний ажилтан Г.Оюун нарын бүтээсэн тайз засал, тансаг хувцас хэрэглэл нь фараонуудын эрин үеийг бодитоор мэдрүүлэх аж. Н.Дашбямба ахлагчтай найрал дууны хэсэг онцлох үзүүлбэрүүдийн нэг байх бөгөөд томоохон хэсгүүд нь дуурийн өргөн хүрээг бүрдүүлнэ.
Тус дуурь нь ОХУ-ын нэрт удирдаач Анатолий Чепурныйн удирдлага дор Монголын найруулагч Б. Мэндбаяр, Б. Цэрэндаваа нарын хамтран найруулж тавьсан Орос, Монгол театрын уламжлалт сургуулийн төгс хослуулсан бүтээл болох аж.
Хөгжмийн зохиомжийг Монгол Улсын Гавьяат жүжигчин Х. Гэрэлчимэг найруулж, гэрлийн шийдлийг Соёлын тэргүүний ажилтан Б.Энхбаатар хийжээ.
Дуурь гурван үйл явдал, зургаан үзэгдэлтэй бөгөөд завсарлагаатайгаар гурван цаг үргэлжилнэ.