images

Агван Доржиевын одонгоор шагнуулав

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2025-02-28

40

Агван Доржиевын одонгоор шагнуулав

Ерөнхий консул асан Д.Нямцэрэн 2025 оны 02 дугаар сарын 27-ний өдөр БНБуриад Улсын Ардын Хурлын ордонд Агван Доржиевын одонгоор шагнуулах ёслолд оролцоод мөн өдрөө эх орондоо бүрмөсөн буцлаа.

Хатагтай Д.Нямцэрэнг Бүгд Найрамдах Буриад Улсад энх тайван, ард түмний найрсаг харилцааг бэхжүүлэх үйлсэд онцгой гавьяа байгуулсан, олон нийт, буяны үйлсэд идэвхтэй оролцсон тул Агван Доржиевын одонгоор шагнахаар БНБуриад Улсын Тэргүүн А.С.Цыденов зарлиг буулгасны дагуу 2025 оны 02 дугаар сарын 27-ний өдөр БНБуриад Улсын Ардын Хурлын хаврын чуулганы нээлтийн үеэр Ардын Хурлын дарга В.А.Павлов уг шагналыг гардуулав. Шагнал гардуулахад Ерөнхий консулын газрын Консул Б.Батчулуун, Дэд консул Ч.Батбилэг нар байлцав.