Буриад Улс “Алтаргана-2026”-д бэлтгэж эхэллээ
Буриад Улс “Алтаргана-2026”-д бэлтгэж эхэллээ
Эх сурвалж: https://asiarussia.ru/news/44479/
Буриадын Бүгд Найрамдах Улсад Алтаргана-2026 наадмын бэлтгэл ажил эхэлсэн тухай тус улсын Соёлын сайд Соёлма Дагаева мэдээлэв. Тэрээр гол анхаарал татсан асуудлуудын талаар ийн ярилаа. Бэлэг тэмдэг. Алтаргана-2026 наадмын бэлэг тэмдэг нь Морин-эрдэнэ юм. Энэхүү бэлэг тэмдгийн эх загварыг боловсруулж байна гэв. Алтарганы цахим хуудас – асуудал техникийн шинжтэй тул мөн техник асуудлууд бий. Шинээр байгуулах болно. Буриад даяар бүх мэдээллийг авч болох орчин үеийн нөөц, замын зураг, биет бус өвийн бүртгэл, илтгэгчдийн дүрс бичлэг болон бусад олон зүйл хэрэгтэй болно. Шинэ тэмцээн уралдаанууд. Наадмын өвөрмөц онцлог, уламжлалыг үргэлжлүүлэх мөн сэргээх үүднээс 2 уралдаан шинээр зохион байгуулах санал зохион байгуулах хороонд ирсэн. Энэ нь буриадын уламжлалт Суухан хуур болон цуур хөгжим тоглоочдын уралдаан юм. Гүн гүнзгий, өвөрмөц ая дуугаралттай, бараг мартагдсан гэж болох эдгээр хөгжмийн зэмсэг нь өдгөө дахин шинээр төрж байна. Удаад нь буриад ардын гоцлол бүжгийн «Нютагай бужиг» тэмцээн юм. Урлагийн энэ бараг гээгдсэн төрлийг сэргээн хөгжүүлэх нь энэ наадмын зорилго юм. Буриадын мал аж ахуй бол буриад соёлын үндэс бөгөөд уламжлалт ахуйгаа эрхэлдэг хүмүүс, фермерүүдийн дунд "Нангин Бууса” тэмцээнийг бодитоор явуулах нь муугүй санаа байж болох юм гэдгийг Соелма Дагаева тэмдэглэв. Гэхдээ одоогоор энэ нь зөвхөн фермерүүдийн тухай видео кинонуудаар гарч байгаа юм. Гэр хотхон байгуулах. Оролцогчдын улс, бүс нутгуудыг таниулах зорилготой. Зочин нэг бүр бусад улс, бүс нутгийн боломжуудтай танилцаж, тэдний хүнс, бүтээгдэхүүнийг амсаж, бэлэг дурсгал худалдан авч болох газар юм. Энэ бүхэн нь асар олон тооны хүнийг «Алтаргана» баярын уур амьсгалд оруулахад тус болно. "Алтаргана" нь зөвхөн наадам бус, манай өв соёлыг өвлөн хадгалж ирээдүй хойчид дамжуулан үргэлжлүүлэх буриад соёлын цохилох зүрх юм. “Алтаргана” бол өөрөөрөө байх эрх бөгөөд Оросын Ерөнхийлөгч манай ард түмнүүдийн уламжлалт үнэт зүйлийг чухам ингэж тодорхойлсон байдаг гэжээ.