ИРГЭДИЙН СОНОРТ
ИРГЭДИЙН СОНОРТ
Ерөнхий консулын газрын хамаарах тойрогт оршин суудаг, дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, эрүүл саруул өсгөж буй эхчүүдийн “Алдарт эх”-ийн I, II одонгийн материалыг 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хүлээн авч байна.
Одонгийн болзол хангасан эхчүүд дараах материал бүрдүүлнэ. Үүнд:
1. Одон олгохыг хүссэн өргөдөл;
2. Иргэний цахим үнэмлэхийн хуулбар;
3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар;
4.Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ болон хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг 3 наснаас өмнө үрчилсэн байх шаардлагатай);
5.“Алдарт эх” одонг өмнө нь аваагүй тухай лавлагаа (бага хүүхдээ төрүүлээд бүтэн 1 нас хүрсний дараа “Алдарт эх” одонг авах эрх үүснэ); Зургаан хүүхэд төрүүлсэн “Алдарт эх”-ийн I дүгээр зэргийн одон авах эхчүүд
6.“Алдарт эх” II дугаар зэргийн одонгийн үнэмлэхийн хуулбар зэрэг болно.
Жич: Иргэд материалаа бүрдүүлэхдээ өргөдлөө гаргацтай бичих, баримт бичгийн хуулбар тод байхад анхаарна уу.
МОНГОЛ УЛСААС УЛААН-ҮД ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР