images

Буриадын экспортыг дэмжих төвийн Тэргүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медалиар шагнажээ

ЕКГ-ын үйл ажиллагаа - зурагт альбом

2025-01-30

41

Буриадын экспортыг дэмжих төвийн Тэргүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медалиар шагнажээ 

Шагнал гардуулах ёслол 1-р сарын 29-нд Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газарт боллоо.
Бүгд Найрамдах Буриад Улсын Экспортыг дэмжих төвийн Тэргүүн Руслан Гыпкыловыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар “Найрамдал” медалиар шагнажээ. 
“Найрамдал” медал нь Монгол Улсын төрийн дээд шагналуудын нэг бөгөөд хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж олгодог аж. Руслан Гыпкыловт эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, Буриадын экспортын чадавхийг Монголын зах зээлд сурталчлах чиглэлээр хийсэн олон жилийн хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн олгожээ.