images

Дорнод, Хэнтий аймгийн Засаг дарга нар Эх орны ялалтын 80 жилийн ойд оролцоно

ЕКГ-ын үйл ажиллагаа - зурагт альбом

2025-01-28

28

Дорнод, Хэнтий аймгийн Засаг дарга нар Эх орны ялалтын 80 жилийн ойд оролцоно
 

ОХУ, Өвөр Байгалийн ард зон Монгол Улс болон монголын ард түмэнтэй онцгой халуун дотно харилцаатай. Нацист Германы эсрэг хамгийн хүнд хэцүү дайнд ялалт байгуулсны 80 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ дайны үед Монгол Улс ЗХУ-ын ард түмэнд асар их тусламж үзүүлсэн. Фашистын арми ялагдсан ч ОХУ нацизмтай үргэлж тэмцэх ёстойг сүүлийн үеийн үйл явдлууд харуулж байна. Монгол Улс биднийг дэмждэг, ерөнхийлөгч нар маань тогтмол харилцаатай байдгийг бид мэднэ. Биднийг олон үйл явдал, хамтын ажиллагаа холбодог, бид энэ харилцаагаа цаашид ч үргэлжлүүлэн бэхжүүлэх болно. 
Бид хөршүүдээ Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохыг урьсан бөгөөд зүүн аймгийн төлөөлөгчид урилгыг хүлээн авч хүрэлцэн ирнэ гэдгээ илэрхийллээ хэмээн цахим уулзалтын үр дүнгийнхээ талаар А.Осипов мэдээлжээ. 

Aist Global TV мэдээ
/2025 оны 1 сарын 23