Буриад Улсын Ардын Хурлын дарга Монгол Улсын анхны ерөнхийлөгч таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв
Буриад Улсын Ардын Хурлын дарга Монгол Улсын анхны ерөнхийлөгч таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв
Пунсалмаагийн Очирбат бол Монгол Улсын улс төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн байсныг Владимир Павлов онцлон тэмдэглэв.
Владимир Павлов Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв.
Владимир Павлов “Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнд депутатуудын корпусын нэрийн өмнөөс гэр бүл, найз нөхөд, нийт Монголын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Пунсалмаагийн Очирбат нь Монгол Улсын улс төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг боловсруулах комиссыг ахалж, улс орондоо өрнөсөн ардчилсан шинэчлэл, зах зээлийн эдийн засагт шилжих үйл явцыг удирдан чиглүүлж явсан зүтгэлтэн” гэдгийг Бүгд Найрамдах Улсын парламентын Тэргүүн онцлон тэмдэглэв.
“Пунсалмаагийн Очирбат Монголын эх орончийн хувьд ОХУ, Монгол Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Монгол Улсын аймгуудын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх, хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байсан. Энэхүү нөхөж баршгүй их гарзтай холбогдуулан эмгэнэл илэрхийлж, дэмжиж буй чин сэтгэлийн үгсийг хүлээн авна уу" хэмээн эмгэнэл илэрхийлсэн үгэндээ Владимир Павлов онцлон тэмдэглэжээ.
Эх сурвалж: https://asiarussia.ru/news/44544/