Цайны Их Зам аялал жуулчлалын нэгдсэн брэндтэй болно
ГУРВАН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛ УЛААН-ҮД ХОТНОО 2024 ОНЫ 10 ДУГААР САРЫН 29-30-НИЙ ӨДРҮҮДЭД ЧУУЛАХ ҮЕЭР "ЦАЙНЫ ИХ ЗАМ" АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДСЭН БРЭНДТЭЙ БОЛОХООР ТОХРИРОЛЦОВ.
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын аялал жуулчлалын байгууллагын төлөөлөгчдийн Тэргүүн нарын хэлсэн үгнээс:
ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн Дэд сайд Дмитрий Вахруков:
ОХУ-аас 2023 онд БНХАУ, Монгол Улс руу аялагчдын тоо 925 мянгад хүрсэн. ОХУ руу аялах сонирхол Хятад, Монгол Улсын иргэдийн дунд өсч байна. Энэ оны хувьд БНХАУ-аас ОХУ руу аялах аялагчид 1 сая гаруй, Монгол Улсаас ОХУ руу аялагчид 400 орчим мянгад хүрэх тооцоолол гарсан.
БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын Дэд сайд Чан Чэн:
Хятадын статистикийн үзүүлэлтээр, 2023 онд ОХУ-ын 699 мянга, Монгол Улсын 687,6 мянган хүн Хятад Улсад аялжээ. Мөн онд БНХАУ-ын 336 мянган хүн ОХУ-д, 64,8 мянган хүн Монгол Улсад аялсан байна.
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч А.Даваажаргал:
Монгол Улс руу аялагчдын тоогоороо ОХУ, БНХАУ тэргүүлдэг. 2024 оны 9-р сарын байдлаар Монгол Улсад аялсан 713 мянган хүний 215 мянга нь ОХУ, 286 мянга нь БНХАУ-ын аялагчид байна. Монгол Улсын Засгийн газар жуулчдыг татах зорилготой “Монголд зочлох жил” хөтөлбөрийг 2028 он хүртэл үргэлжлүүлэхээр тогтон, хил боомтын ажиллах цагийг уртасгах, электрон виз олгох зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байна.
2024 оны 10-р сарын 31
Эх сурв.: ОХУ-ын ГХЯ-ны Улаан-Үд хот дахь Төлөөлөгчийн газрын Телеграм хуудас