images

Гурван улсын хамтарсан Протокол байгуулав

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2024-10-30

6

Гурван улсын хамтарсан Протокол байгуулав

#АялалЖуулчлал #ЦайныИхЗам

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын аялал жуулчлалын Дэд сайд нарын VIII уулзалт 2024 оны 10-р сарын 29-30-ний өдрүүдэд Улаан-Үд хотноо зохион байгуулагдах үеэр Монголын төлөөлөгчдийн ахлагч Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч А.Даваажаргал ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн Дэд сайд Дмитрий Вахруков болон БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын Дэд сайд Чан Чэн нартай 2 талын уулзалтууд зохион байгуулав.

Зөвлөлдөх уулзалтын явцад гурван улсын аялал жуулчлалын салбарын төлөөлөгчдийн бизнесийн яриа хэлэлцээ болж, аялалын хамгийн эрэлттэй маршрут, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлаар санал солилцсон байна.

Зөвлөлдөх уулзалтын үр дүнд “Цайны Их Зам” дагуу аялах жуулчдад зориулсан визний хялбаршуулсан дэглэм бий болгох, зочид буудал болон бусад холбогдох аялал жуулчлалын дэд бүтцийг бий болгох, түүх соёлын дурсгалт газруудыг сэргээн засварлах, гурван улсын нэгдсэн брэндийн дор гарын авлага, газрын зураг, мэдээллийн самбар бий болгох зэрэг асуудлыг багтаасан Протокол байгуулжээ.

 

Тодруулга: 2017 онд Монгол, Орос, Хятад гурван улсын төрийн тэргүүн нар Ташкент хотноо уулзаж, “Цайны их зам”-ын дагуу аялал жуулчлалыг хөгжүүлэх эхлэлийг тавьсан юм.