Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллана
Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллана
2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Мал эмнэлгийн албаны дарга Б.Болдбаатар, БНБуриад Улсын Мал эмнэлгийн газрын дарга Амгалан Дармаев нар Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Хэлэлцээрт гарын үсэг зурснаар хилийн худалдааг хөгжүүлэх, өргөжүүлэх, Алтанбулагийн чөлөөт бүсэд идэвхтэй хамтран ажиллах боломж бүрдэх юм.