Монгол Улсын иргэдэд зориулсан САНАМЖ
Монгол Улсын иргэдэд зориулсан САНАМЖ
ОХУ-д орох/гарахад анхаарах хил, гааль, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой албан ёсны дүрэм журмын талаар
Эх сурвалж: ОХУ-ын Гадаад яамны Улаан-Үд дэх Төлөөлөгчийн газар
Монгол Улсын иргэд ОХУ-ын улсын хилээр нэвтрэх журам*
- Монгол Улсын иргэд ОХУ-д 30 хоногоос илүүгүй хугацаанд визгүй зорчих боломжтой. Ингэхдээ нийт 180 хоногийн хугацаанд анх орсон өдрөөсөө эхлэн визгүй оршин суух 90 хоногийн хугацааг хэтрүүлж болохгүй
- ОХУ-д удаан хугацаагаар оршин суух, ажил хийх, эсвэл арилжааны зорилгоор 30-аас дээш хоногоор байх Монгол Улсын иргэд виз авах ёстой
*ОХУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын ОХУ-ын болон Монгол Улсын иргэдийн харилцан аялах нөхцлийн тухай хэлэлцээр Улаанбаатар, 2014.09.03
-
- БНБуриадын Улсын хилийн бүс нутгуудад нэг удаа визгүй зорчиж болно.(Окинский, Тункинский, Закаменский, Жидинский, Кяхтинскийн дүүргүүд). Хугацаа 90 хоногоос илүүгүй байна.
Хилийн бүсэд ирэх нэвтрэх журам
Бүгд Найрамдах Буриад Улс
БНБуриад Улсын хилийн бүс рүү (Окинский, Тункинский, Закаменский, Жидинский, Кяхтинскийн /Хиагт/ дүүргүүд) нэвтрэхийн тулд гадаадын иргэд биедээ дараах бичиг баримтыг авч явна:
-
- Иргэний үнэмлэх,
- ОХУ-ын Хилийн Аюулгүй байдлын удирдах газрын Буриад дахь салбараас олгосон ганцаарчилсан болон группын үнэмлэх
Шилжин суурьших картыг бөглөхөд тавигдах шаардлага, үрэгдүүлсэн болон гэмтээсэн тохиолдолд авах арга хэмжээ
ОХУ-д нэвтрэхдээ гадаадын иргэн “шилжилт хөдөлгөөний маягт” бөглөх шаардлагатай нэн ялангуяа "Оршин суух хугацаа ___ хүртэл" хэсэг*
Шилжин суурьших картаа үрэгдүүлсэн эсвэл гэмтээсэн тохиолдолд 3 өдрийн дотор энэ тухайгаа ОХУ-ын тухайн бүс нутаг дахь Цагаачлалын асуудал хариуцсан байгууллагад хандана.
*Шилжилт хөдөлгөөний карт ашиглах дүрмийн 4-р зүйл (ОХУ-ын Засгийн газрын 16-р тогтоолоор батлагдсан, 2004 оны 8-р сарын № 413)
Иргэний хариуцлагын даатгалын үүрэг
(2002 оны 4-р сарын 25-ны өдөр Холбооны хуулиар /40-ФЗ/ батлагдсан)
- Тээврийн хэрэгслийг хариуцлагын албан журмын даатгалд даатгуулах үүрэг нь бүх тээврийн хэрэгслийн өмчлөгчид хамаарна. ОХУ-ын нутаг дэвсгэрт ашигласан тээврийн хэрэгсэл, тэр дундаа гадаад улсад бүртгэлтэй тээврийн хэрэгсэл ялангуяа шууд хамаатай. Олон улсын даатгалын тогтолцоонд хамрагдсан тохиолдолд иргэний хариуцлагын даатгалд даатгуулах шаардлагагүй.
- Монгол Улс нь Олон улсын “Ногоон карт” даатгалын тогтолцоонд нэгдээгүй учраас ОХУ-ын нутаг дэвсгэрт нэвтэрч буй Монгол Улсын иргэд автомашинаа иргэний хариуцлагын даатгалд даатгуулах үүрэгтэй.
- Эдгээр шаардлагыг зөрчсөн иргэд холбооны улсын хуулийн дагуу хариуцлага хүлээнэ
Евроазийн эдийн засгийн холбооны хил гаалиар иргэд хувийн хэрэглээний бараа бүтээгдэхүүн зөөвөрлөх журам
Гаалийн мэдүүлэгт мэдүүлэх зүйлс: (зорчигчийн бөглөх гаалийн мэдүүлгийн хуудас)
- Тээврийн хэрэгсэл (автомашинтайгаа ороход)
- Импортын бараа:
- 500 еврогоос дээш үнэтэй, нийт жин 25 кг /автомашин болон төмөр замаар зорчигчийн хувьд/
- 10,000 еврогоос дээш үнэтэй, нийт жин нь 50 кг-аас дээш /нисэх онгоцоор зорчигчийн хувьд/
- 3 литрээс дээш хэмжээтэй согтууруулах ундаа авч яваа бол
- Хилээр оруулах эсвэл гаргах 10.000 ам.доллартай тэнцэх мөнгөнөөс давсан бэлэн мөнгө
- Хилээр оруулах эсвэл гаргах мөнгөний хэрэгсэл (вексел, банкны чек, үнэт цаас), үнэт металл, үнэт чулуу, ОХУ-ын төрийн шагнал
- Эмчилгээний зориулалттай мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис эмийн хэлбэрээр зөвшөөрөгдсөн холбогдох бичиг баримтын хамт
- Соёлын үнэт зүйлс (холбогдох эрх бүхий байгуулагын зөвшөөрөл бүхий)
- Ховордсон амьтан, ургамал (тэдгээрээр хийсэн бүтээгдэхүүн холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрөл бүхий)
- Буу зэвсэг, сум (холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрөл бүхий)
- электрон төхөөрөмж ба (эсвэл) иргэний зориулалтаар ашиглагдах өндөр үелзлийн төхөөрөмж, түүний бүрэлдэхүүн хэсэг эсвэл өөр бараа бүтээгдэхүүний бүрэлдэхүүнд ордог төхөөрөмж (холбогдох мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл бүхий)
- Шифрлэлтийн функц бүхий техникийн хэрэгсэл (холбогдох мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл бүхий)
- Евроазийн эдийн засгийн бүсийн гаалийн хуулиар тодорхойлсон бусад бараа.
Хувийн хэрэглээний дараах бараа таваарыг гаалийн татвараас чөлөөлнө:
- Гаалийн үнэлгээгээр 500 евро хүртэлх үнэтэй, 25 кг хүртэл жинтэй бол
- Тамхи, тамхины бүтээгдэхүүн: 200 ш тамхи эсвэл 50 ш навчин тамхи эсвэл 250 гр. тамхи, эсхүл нийт жин нь 250 граммаас ихгүйг заасан бүтээгдэхүүн. /18 нас хүрсэн иргэнд зөвшөөрнө/
- Евроазийн эдийн засгийн бүсэд түр хугацаагаар импорторлон ашигласан бараа
- 3 литрээс ихгүй архи, шар айраг
- Хувийн хэрэгцээнд зориулан гадаад улсын нутаг дэвсгэрт бүртгэлтэй, хугацаа 1 жилээс илүүгүй хугацаагаар байх тээврийн хэрэгслээр түр оруулж ирсэн соёлын өв,
- Дипломатууд, дипломат төлөөлөгчийн газрын захиргааны эсвэл консулын ажилтнууд, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн оруулж ирсэн бараа.
- Төрийн байгууллагын томилолтоор гадаад оронд 11 сараас доошгүй хугацаагаар ажиллаад ирж байгаа иргэдийн бараа таваар
- Гадаадад 1-ээс доошгүй жил түр оршин суусан иргэдийн импортолсон гаалийн үнэлгээ нь 5000 еврогоос илүүгүй бараа (нотлох бичиг баримтын хамт)
- Өвлөгдсөн эд зүйлс, мөн 1 машин, 1 чиргүүл (өв болгон хүлээн авсныг нотолсон баримт бичиг бүхий)
- Чандар (чандар бүхий сав) авс, нас барагсдын цогцос
- ЕАЭБ-ын гаалийн нутаг дэвсгэрт өөрчлөлтгүйгээр буцаан импортолсон бараа
- Цагаач, дүрвэгсдийн нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой хэрэглэсэн бараа бүтээгдэхүүн.
Евроазийн эдийн засгийн холбооны (цаашид Холбоо гэх) нутаг дэвсгэр рүү импортлох, гадагш экспортлохыг хориглосон хувийн хэрэгцээний бараа таваарын жагсаалт:
- Хэвлэмэл, дуу дүрсний болон бусад мэдээллийн хэрэгслийн импорт, экспортлохыг хориглосон мэдээлэл
- Хориглогдсон албаны болон иргэний зэвсэг, тэдгээрийн үндсэн эд анги, сум
- Аюултай хог, хаягдал
- Нууц ажиллагааны зориулалттай техникийн тусгай хэрэгсэл
- Озон задалдаг бодис буюу түүнийг агуулсан бүтээгдэхүүн
- Эрүүл мэндийн шалтгаанаар ашиглах нэр, тоо хэмжээг заасан эмнэлгийн магадлан бичиггүй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийг агуулсан эм, эмийн бүтээгдэхүүн болон холбооны гишүүн улсын хууль журмын дагуу тогтоогдсон хэмжээнээс хэтэрсэн прекурсор /тусгай зориулалтын химийн бодис/
- Хүний эд эрхтэн ба цус, түүний бүрэлдэхүүн хэсгүүд
Экспортлоход:
- Экспортлохыг хориглосон амьд булга
- Түүхий үнэт металл, хаягдал, хаягдал үнэт металл, хүдэр, түүхий эдийн баяжмал агуулсан бараа
- Ашигт малтмалын төрөл бүрийн түүхий эд
- Түлшний орд газрууд, эрчим хүч, эрдэс, түүхий эдийн талаарх газрын хэвлийн мэдээлэл
- Соёлын үнэт зүйлс, үндэсний архивын сангийн баримт, архивын баримтын эх хувь
Импортлоход:
- Ургамал хамгааллын бүтээгдэхүүн болон бусад органик бохирдуулагч,
- Ургамал хамгаалах бүтээгдэхүүн (пестицид),
- Усны биологийн нөөцийг тогтоох тоног төхөөрөмж,
- Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмийн бүрэлдэхүүнд ордоггүй хорт ургамлууд
АНХААРАЛД
Хувь хүмүүс Монгол Улсаас ОХУ-д мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд импортлохыг хориглоно:
- Ямар ч хэлбэрээр бэлтгэсэн мах
- Сүү, сүүн бүтээгдэхүүн
- Гэрийн болон зэрлэг амьтдын арьс, шир гэх зэрэг.
Баглаа боодлын хэлбэр, тоо хэмжээнээс үл хамааран эдгээр бүтээгдэхүүнийг хувийн хэрэгцээнд зориулан гар тээш, ачаа, шуудангаар импортлохыг хориглоно.
АНХААРАЛД
Евроазийн эдийн засгийн холбооны нутаг дэвсгэрээс хувь хүн хувийн хэрэгцээнд зориулан дараах эд зүйлсийг авч гарах хориотой. Үүнд:
- Гаалийн үнэлгээ нь 25,000 ам.доллароос дээш хэмжээний үнэт металл, үнэт чулуу,
- 5 кг-аас дээш жинтэй загас, далайн хоол (хилэм загасны түрсээс бусад)
- 250 граммаас дээш жинтэй хилэм загасны түрс
АНХААРАЛД
Хил гаалиар тээвэрлэж байгаа хувийн хэрэгцээний бус бараа таваарыг гадаад эдийн засгийн үйл ажиллагааны оролцогчдод тогтоосон журмын дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ.
Хувь хүний гаалиар тээвэрлэж буй барааны гаалийн бүрдүүлэлтийг гаалийн эрх бүхий байгууллагын журмын дагуу хийнэ.
- Бараа зөөж байгаа тухай хувь хүний мэдүүлэг (амаар болон зорчигчийн бичгээр мэдүүлсэн гаалийн мэдүүлэг)
- Барааны мөн чанар, тоо хэмжээ
- Хувь хүний гарц ба (эсвэл) барааны хил гаалиар гарч байгаа давтамж
60 ХОНОГИЙН ДОТОР ТОРГУУЛИА ТӨЛНӨ
ОХУ-ын “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хууль, тогтоомжийг зөрчсөн тохиолдолд ногдуулах торгуулийг гадаад улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн эзэмшигч ОХУ-ын газар нутгийг орхин гарахаасаа өмнө болон торгуулснаас хойш 60 хоногийн дотор заавал барагдуулсан байх талаар ОХУ-ын “Захиргааны зөрчлийн тухай” хуульд өөрчлөлт орсон байна. Хууль 2023 оны 8 дугаар сарын 15-наас хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн ба торгуультай холбоотой мэдээллийг Замын хяналтын улсын албаны гибдд.рф сайтын Сервисы хэсэг рүү ороод “Проверка штрафов ГИБДД”-ийг дарж шалгах боломжтой.
Захиргааны төлөгдөөгүй торгууль нь ОХУ-д нэвтрүүлэхэд татгалзах үндэслэл болно
Гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүс ОХУ-д байх хугацаандаа ногдуулсан захиргааны торгууль түүний дотор гаалийн татвар, замын цагдаагийн торгууль гэх зэрэг оногдсон төлбөрөө төлөөгүй байх нь ОХУ-ын эрх бүхий байгууллагаас тухайн иргэнийг ОХУ-д нэвтрүүлэхээс татгалзах үндэслэл болно. Захиргааны торгуулийг төлөх хүртэл энэ нь үйлчилнэ.
Өр төлбөр төлөгдсөн эсэх лавлагааг ОХУ-ын Холбооны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан ёсны вэб сайтаас хэвлэн авах боломжтой юм.
http://fssp.ru (Гүйцэтгэх ажиллагааны мэдээллийн сан гэсэн хэсэгт)
Лавлагаа болон яаралтай тусламжийн утаснууд:
Хэрэв Та гэмт хэргийн хохирогч болсон бол 02 дугаарт (020, 112 гар утаснаас) аль болох яаралтай дуудлага өгч, цагдаад хандахаас гадна дотоод хэргийн газрын ажилтнуудад боломжтой бүхий л хэлбэрийг ашиглан мэдэгдэнэ.
ЯАРАЛТАЙ УТАС:
- Аврах албаны дугаар 112/101
- Цагдаа 02 (020 гар утаснаас)
- Түргэн тусламж 03 (гар утас 030)
ЛАВЛАХ УТАС:
- Нисэх онгоцны буудал 8 /3012/ 22-76-11
- Автобусны буудал 8 /3012/ 21-56-50
- Төмөр замын буудал 8 /3012/ 28-20-25
- Лавлах 09