images

ОХУ болон Монгол улс нефть бүтээгдэхүүн, Дулааны цахилгаан станц болон усан цахилгаан станц барих асуудлыг хэлэлцэв

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2024-08-14

33

ОХУ болон Монгол улс нефть бүтээгдэхүүн, Дулааны цахилгаан станц болон усан цахилгаан станц барих асуудлыг хэлэлцэв

Монгол Улсын шадар сайд улсад нь түлшний нийлүүлэлтийг тогтвортой хангаж буйд оросын сайд Александр Козловт талархал илэрхийлэв.

Монгол, Орос улсууд нефть бүтээгдэхүүний нийлүүлэлт, ДЦС-3-ийг өргөтгөн шинэчлэх, Эгийн голын усан цахилгаан станц барих асуудлыг хэлэлцэв.  Монгол улсын шадар сайд С.Амарсайхан худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаарх засгийн газар хоорондын комиссын оросын хэсгийн дарга, ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд Александр Козловтой хийсэн уулзалтынхаа төгсгөлд энэ тухай мэдээллээ.

"Монгол улс болон ОХУ-ын засгийн газар хооронд нефть бүтээгдэхүүний худалдааний хэлэлцээр байгуулах асуудлаарх хэлэлцээг ойрын хугацаанд дуусгах нь чухал. Тэрчлэн бид Улаанбаатарын ДЦС-3-ыг өргөтгөн шинэчлэх асуудлыг хэлэлцэж байна. Эгийн гол дээр усан цахилгаан станц барих төслөөр монгол-оросын шинжээчдийн хэсэг байгуулагдах бөгөөд бүх талын эрх ашигт нийцүүлж шийдвэр гаргана гэж итгэлтэй байна”, - гэж монголын засгийн газрын шадар сайд ярив.

Тэрээр мөн Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлж байгаад , тэр дундаа “Евро-5” стандартын бензин нийлүүлэлтийг нэмэгдүүлсэнд оросын сайдад талархал илэрхийлэв. Мөн Монгол улс, Евразийн эдийн засгийн Холбоо (ЕАЭЗХ) хооронд чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг 2024 онд багтааж байгуулахад Улаанбаатар чухал ач холбогдол өгч байгааг цохон тэмдэглэв.

Шадар сайд тэрчлэн, 2024 онд монгол-оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” хувьцаат нийгэмлэгийн тэмдэглэлт ойн жил тохиож байгааг сануулсаныг asiarussia.ru сэх сурвалжид тулгуурлан уламжиллаа. Тус төмөр замаар Монгол улсын нийт ачаа тээврийн 90 хувь нь хийгддэг байна. 

ОХУ Монголын нийслэл дэх ДЦС-3 нүүрсний цахилгаан станцыг өргөтгөн шинэчлэх төслийг 2023 оны 2 дугаар сард зөвшилцсөн юм. Энэ дагуу хуучирсан тоног төхөөрөмжүүдийг ашиглалтаас гаргаж, шинээр 350 МВт хүчин чадлыг ашиглалтад оруулсанаар хотын иргэдийг дулаан, цахилгаанаар найдвартай хангах боломж нөхцөл дээшлэх юм.  

Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хурэлсүх өмнө нь Оросын ерөнхийлөгч Владимир Путинтай Астанад болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд түвшний уулзалтын талбарт уулзаж, Байгаль нуурын хамгийн том цутгал Сэлэнгэ мөрөнд цутгадаг Эгийн гол дээр УЦС барих боломжийг хэлэлцэх саналыг дахин тавьжээ.

Эх сурв.:asiarussia.ru/news/41856/