Буриадын гаалийн ажилтнууд Монгол Улсын Гаалийн Ерөнхий газрын Сэлэнгийн гаалийнхан уулзалдав
Буриадын гаалийн ажилтнууд Монгол Улсын Гаалийн Ерөнхий газрын Сэлэнгийн гаалийнхан уулзалдав
Уулзалтын үеэр талууд ОХУ, Монгол Улсын гаалийн байгууллагуудын хил орчмын хамтын ажиллагааны өнөөгийн асуудлуудыг хэлэлцжээ.
Уулзалтад Буриадын Гаалийн дарга Иван Бурлака тэргүүтэй төлөөлөгчид, Монголын талаас ГЕГ-ын Сэлэнгийн Гаалийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Дамдинхоролын Мөнх-Очир тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Иван Бурлака Монголын мэргэжил нэгт нөхдөдөө ОХУ, Монгол Улсыг холбосон олон улсын тээврийн коридорыг хөгжүүлэх, үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээний талаар, шалган нэвтрүүлэх боомтуудын зохион байгуулалт, сэргээн босголтын талаар, Оросын талд шаардлагатай дэд бүтцийг барьж байгуулах талаар ярьжээ.
Өнөөдөр Буриадын гаалийн үйл ажиллагаа явуулж буй бүс нутагт ачаа эргэлтийн 90 гаруй хувь нь Наушки төмөр замын өртөөнд ногдож байна. Зөвхөн 2024 оны эхний хагас жилд энэ шалган нэвтрүүлэх боомтоор 4 сая гаруй тонн ачаа нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бараг долоон хувиар өссөн байна.
Хиагтын Шалган нэвтрүүлэх боомтоор зорчигчдын үндсэн урсгал өнгөрсөн оны эхний хагастай харьцуулахад 19 хувиар нэмэгдэж, 312 мянган хүн болжээ.
Иван Бурлака хэлэхдээ, Орос-Монголын хилийн Наушки төмөр замын Шалган нэвтрүүлэх боомт, Хиагт авто замын Шалган нэвтрүүлэх боомт, Монды автозамын Шалган нэвтрүүлэх боомтуудыг шинэчлэн сайжруулснаар бизнес эрхлэгчид, жуулчдад ая тухтай нөхцөл бүрдэж, шалган нэвтрүүлэх боомтын хүчин чадлыг нэмэгдүүлнэ хэмээн онцлов.