Улаан-Үдийн “Буряад” театр “Халх гол. Тангараг” шинэ жүжгээ толилууллаа
Улаан-Үдийн “Буряад” театр “Халх гол. Тангараг” шинэ жүжгээ толилууллаа
#ЖүжигМонголдТоглогдоно
Энэхүү жүжгийг Халх голын тулалдааны ялалтын 85 жилийн ойд зориулж тулалдаанд оролцогчдын дурсамжаас сэдэвлэн бүтээжээ.
85 жилийн тэртээх үйл явдлыг үзэгчид Дорнод аймгийн залуу охин, сайн дурын сувилагчийн дүрээр харлаа.
Жүжигчин Арюна Цыденовагийн бүтээсэн гол дүрийн нэг охины прототип нь Монгол Улсын иргэн, ахмад дайчин Чимэдцэрэн гуай ажээ.
Тоглолтод олон янзын уран сайхны техник, арга барилыг хослуулан үзүүлжээ: видео фрагмент ба хөдөлгөөнт дүрс, аудио дагалдах болон тусгай эффект. Зохиолд жүжиглэлт, инээдмийн зарим элементүүд зэрэг олон төрлийн жанр орсон байна. Жүжиг нь хүний баатарлаг, хүмүүнлэг чанар, уучлал ба өшөө хорсол, хайр ба үхэл гэсэн хүний харилцааны бүх төрлийн сэдвийг хөндсөн байна.
Зураач-найруулагч Сэсэг Дондоковагийн хийсэн тайзны бүтээл үзэгчдийн сонирхлыг ихээхэн татжээ. Таазнаас унжсан цагаан даавуу заримдаа тэнгэрийг бэлгэдсэн, заримдаа угаасан эмнэлгийн даавууг илэрхийлж ч байх шиг. Манан нь үхлийн бэлгэдэл, устай урт тэвш, дотор нь олон боолт, дээл, тоглолтын ихэнх хэсэг нь өрнөж цайвар цагаан гэр майхнууд.
Тоглолтын төгсгөлд уран сайхны удирдагч найруулагч Олег Юмов болон Монголоос уригдаж ирсэн залуу уран бүтээлч Оюунбатын дүрд тоглосон Мягмаржавын Одгэрэлийг танилцуулав.
Энэхүү жүжгийг ирэх есдүгээр сард Монголд хийх аялан тоглолтын үеэр тоглохоор төлөвлөсөн байна.