images

ФОТО ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЭВ

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2024-07-03

14

ФОТО ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЭВ

Монгол-Зөвлөлтийн хамтарсан арми Халх голын тулалдаанд ялалт байгуулсны 85 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас ОХУ-ын БНБуриад Улсад суугаа Ерөнхий консулын газар, БНБуриад Улсын Түүхийн музейтэй хамтран 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Буриадын Түүхийн музейд “Халх гол. Найрамдлын жимээр” фото зургийн үзэсгэлэнгийн нээлт хийв. Үзэсгэлэнд Монгол Улсын Цэргийн түүхийн музей, холбогдох газруудаас ирүүлсэн 50 орчим фото зураг, Халх голын үйл явдалтай холбоотой ном товхимол, альбом, дурсгалын медаль дэлгэн үзүүллээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд БНБуриад Улсын Соёлын сайд хатагтай С.Дагаева, Ерөнхий консул хатагтай Д.Нямцэрэн, ОХУ-ын ГХЯ-ны Улаан-Үд хотод суугаа Төлөөгчийн газрын Тэргүүн хатагтай А.И.Пономарёва нар оролцон үзэсгэлэнг нээж үг хэлэн тууз хайчлав.