images

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД АЙЛЧЛАВ

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2024-06-28

24

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД АЙЛЧЛАВ

БНБуриад Улсын Тэргүүн, Засгийн газрын дарга А.С.Цыденовын урилгаар Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав тэргүүтэй тус аймгийн төлөөлөгчид 2024 оны 06 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд БНБуриад улсад ажлын айлчлал хийв.

Хөвсгөл аймгийн төлөөлөгчид Улаан-Үд хотын Цөмийн оношилгооны төвд зочилсны дараа 11.00 цагт БНБуриад Улсын Засгийн газрын ордны 318 тоот хуралдааны танхимд БНБуриад Улсын Тэргүүн, Засгийн газрын дарга А.С.Цыденов тэргүүтэй БНБуриад Улсын Засгийн газар, БНБуриад Улсын Окинскийн дүүргийн төлөөлөгчид, Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав тэргүүтэй тус аймгийн төлөөлөгчдийн албан уулзалт болов. Уулзалтад ОХУ-ын БНБуриад Улсын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Д.Нямцэрэн байлцав.