images

ТӨРИЙН ДЭЭД ОДОН ГАРДУУЛАВ

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2024-06-28

18

ТӨРИЙН ДЭЭД ОДОН ГАРДУУЛАВ

Монгол Улсаас ОХУ-ын БНБуриад Улсын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Д.Нямцэрэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар ОХУ-ын БНБуриад Улсын Ардын Хурлын дарга В.А.Павловыг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 81 дүгээр зарлигаар Алтан гадас одонгоор шагнасныг 2024 оны 06 дугаар сарын 27-ний өглөө 09.00 цагт Буриадын Ардын Хурлын Их танхимд уншиж сонсгон, БНБуриад Улсад Ардын Хурал зохион байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсний 30 жилийн ойн баярыг тохиолдуулан БНБуриад Улсын Тэргүүн А.С.Цыденов, Ардын Хурлын нийт депутатуудад баяр хүргэн, В.А.Павлов нь Монгол-Оросын харилцаа тэр дундаа бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тул Монгол төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнагдсан гэдгийг онцлон дурдаад одонг ноён В.А.Павловт гардуулав.