images

Авьяаслаг хүү Х.Сандаг-Очир Путины тэтгэлэгт шалгарчээ

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2024-06-28

17

Авьяаслаг хүү Х.Сандаг-Очир Путины тэтгэлэгт шалгарчээ

 

Хүрэлбаатарын Сандаг-Очир Монголдоо 4-р анги дүүргээд ОХУ-ын Улаан-Үд хотод шилжин суралцжээ. БНБуриад Улсад ганцхан байдаг Кадетын дунд сургуулийг онц төгсч, Алс Дорнодын Холбооны Их Сургуульд суралцахаар шулуудсан түүний амжилтыг үнэлэн Путины тэтгэлэг олгосон байна.

Х.Сандаг-Очир цэргийн дэглэмт сургуульдаа сурлагаараа үлгэр жишээ болоод зогсохгүй шүхрээр үсэрч сурсан, сургуулийн дууны дугуйлангаас тодрон Байгалийн Олон Улсын гоцлол дууны фестивальд тэргүүн байр эзэлжээ.

Түүний бүтэн нэг жил нухаж байж бүтээсэн дуу шилдгээр шалгарч Кадетын дунд сургуулийн сүлд дуу болсон байна.

Авьяаслаг хүү Х.Сандаг-Очирын амжилтыг Буриадын олон телевиз, радио, ФМ суваг сурвалжилжээ.

Х.Сандаг-Очир 2024 оны 6 дугаар сарын 28 – Монгол Улс даяар явагдаж байгаа төрийн сонгуулийн өдөр Улаан-Үд дэх Ерөнхий консулын газар аав, ээж, дүүгийн хамт зорин ирж Чингис хааныхаа хөргөнд мөргөн, төрийн далбаанаас адис авсан байна.

Хүүгийн зорьсон зорилго сэтгэлчлэн бүтэж, аливаа бэрхшээлийг үл шантран даван туулдаг сэтгэлийн хатаараа жигүүрлэх болтугай.