images

Монгол-Орос-Хятадын гурван талт уулзалт болсон тухай   

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2024-06-10

49

Монгол-Орос-Хятадын гурван талт уулзалт болсон тухай                                                  

Тээвэр, логистикийн салбарт Монгол-Орос-Хятадын гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай уулзалт Хиагт хотын Захиргааны хурлын байранд 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр болов.

Уг уулзалтад ОХУ талаас БНБуриад Улсын Тэргүүн А.С.Цыденов тэргүүтэй БНБуриад Улсын Засгийн газар, хувийн хэвшлийн төлөөлөл, Монгол Улс талаас Монгол Улсын Хилийн боомтын Захиргааны дарга бөгөөд Засгийн газрын Бүрэн Эрхт Төлөөлөгч Б.Батхишиг тэргүүтэй төлөөлөл, БНХАУ талаас «Hexisheng (Beijing) Technology Co LTD» компаний Захирлуудын зөвлөлийн дарга  Юй Чжихай тэргүүтэй төлөөлөл оролцов.

Уулзалтад Монгол Улсаас ОХУ-ын БНБуриад Улсын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Д.Нямцэрэн байлцав.