images

Буриадад Халхын голын ялалтын 85 жилийн ойд зориулсан жагсаал болов

ЕКГ-ын үйл ажиллагаа - зурагт альбом

2024-06-10

48

Буриадад Халхын голын ялалтын 85 жилийн ойд зориулсан жагсаал болов

Эх сурвалж: https://asiarussia.ru/

Буриадын мэргэжлийн боловсролын байгууллагуудын оюутнууд ЗХУ-ын Маршал К.К.Рокоссовскийн хөшөөний дэргэд, Монголын Халх голын байлдааны ажиллагаанд амь эрсэдсэн дайчдын дурсгалд хүндэтгэл үзүүлэв.

Зөвлөлт-Монголын хамтарсан арми Япон-Манжуурын булаан эзлэгчдийг дарсан Ялалтын 85 жилийн ойд зориулсан “Эх орон-Ялалтын төлөө!” жагсаал 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Буриадын нийслэлд болжээ.

Япон-Манжуурын булаан эзлэгчдийг дарсан Ялалтын 85 жилийн баярыг угтаж Буриадын дунд мэргэжлийн боловсролын байгууллагуудын оюутнууд өнөөдөр Дуурь бүжгийн театраас Ялалтын дурсгалын цогцолбор хүртэл ёслолын жагсаал хийж, ЗХУ-ын Маршал К.К.Рокоссовскийн хөшөөний дэргэд Монгол дахь байлдаанд амь үрэгдсэн дайчдын дурсгалыг хүндэтгэв.

"Халхын голын байлдаанд Зөвлөлт-Монголын ард түмнүүдийн байгуулсан гавьяа 1941 онд Москва орчим дахь германы фашист булаан эзлэгчдийн эсрэг тулаануудад өөрийн үүргээ гүйцэтгэсэн юм. Тухайн үед Япон Улс Баянцагааны уулан дахь ялагдлын улмаас ЗХУ-ын эсрэг дайнд Дорнод бүсээс цэрэглэн орж зүрхлээгүй юм" хэмээн уг мэдээнд өгүүлжээ.

Уг арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-ын БНБуриад Улсын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Д.Нямцэрэн оролцож үг хэлэв.