images

“Дурсамжийн цэцэрлэг” аян

ЕКГ-ын үйл ажиллагаа - зурагт альбом

2024-05-17

14

“Дурсамжийн цэцэрлэг” аян

ОХУ-ын “Asia-Russian.ru” мэдээллийн агентлаг

/2024 оны 5 сарын 7-ны өдрийн нийтлэл/

Гарчиг: Монголд “Дурсамжийн цэцэрлэг” аянд оролцогчид 7.5 мянган нарсны суулгац тарьжээ. / 7,5 тысяч сеянцев сосны высадили участники акции “Сад памяти” в Монголии

Эх сурвалж: https://asiarussia.ru/

Агуулга: ЗХУ, Монгол Улсын Халхын голын ялалтын 85 жилийн ойд зориулсан “Дурсамжийн цэцэрлэгт хүрээлэн”-г Монгол Улсын Төв болон Сэлэнгэ аймагт байгуулжээ.

Уг арга хэмжээнд зориулсан нарсны суулгацыг Лесресурс компанийн ажилчид Буриадын Бичүүрийн дүүргээс авчирсан байна.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Жанцандоржийн Даш-Яйчил: “Энэхүү сайн үйлсийг хийж буй Буриад Улсын Тэргүүн, Бүгд Найрамдах Улсын ойн хамгаалалтын албаныханд хувиасаа болон аймгийнхаа иргэдийн өмнөөс талархал илэрхийлье. Сэлэнгэ аймагт 2.5 мянган ширхэг суулгац тарьлаа. Өнгөрсөн жил Буриадын Тэргүүн Алексей Цыденов байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэрт төгөл байгуулж, 5.5 мянган залуу нарсыг Монголын талд хандивлаж байсныг эргэн сануулъя” гэжээ.

Төв аймгийн Соёлын өвийн төвийн нутаг дэвсгэрт 5 мянган ширхэг суулгац тарьсан байна. Дурсамжийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажилд Монгол дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн ажилтнууд идэвхтэй оролцжээ.

“Орос, Монголын ард түмний сахин хамгаалсан найрамдлын бэлгэ тэмдэг болгон суулгасан эдгээр мод Монголын тал нутагт ургах болтугай” гэж ОХУ-ын Хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол дахь салбарын тэргүүн Валерия Килпякова хэлэв.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулах санаачлага 2024 оны өвөл Төв аймгийн удирдлага Бүгд Найрамдах Буриад Улсад хийсэн ажлын айлчлалын явцад гарч ийнхүү шийдвэрлэгдсэн юм.

“Тарьсан мод нь ард түмнүүдийн ариун эв нэгдлийн гэгээн дурсгалыг ирээдүйд хадгалан үлдээх төдийгүй Монгол Улсад хурцаар тавигдаж буй цөлжилтийн эсрэг тэмцэхэд тус дөхөм болно. Хэдэн арван жилийн дараа тэртээх дайны үеийн цэрэг эрсийн  баатарлаг үйлс сайн сайхныг авчирсаар байна. Эдгээр модод талархсан сэтгэлийн дурсамж болж, цаашид Монголын тал нутагт ургах болно” гэж Буриадын Тэргүүн Алексей Цыденов уг арга хэмжээний талаар  сэтгэгдлээ хэлсэн байна.