images

Ялалтын баяр Тавдугаар сарын 9-нд Улаан-Үд хотын Зөвлөлтийн талбайд Аугаа эх орны дайны ялалтын 79 жилийн ойд зориулсан цэргийн парад боллоо.

ЕКГ-ын үйл ажиллагаа - зурагт альбом

2024-05-09

34

=

Телеграм: ОХУ-ын ГХЯ-ны Улаан-Үд дэх Төлөөлөгчийн газар

/2024 оны 5 дугаар сарын 9-ний өдөр/

Гарчиг: Ялалтын баяр Тавдугаар сарын 9-нд Улаан-Үд хотын Зөвлөлтийн талбайд Аугаа эх орны дайны ялалтын 79 жилийн ойд зориулсан цэргийн парад боллоо. / День Победы 9 мая на площади Советов г.Улан-Удэ состоялся военный парад, посвящённый 7️9-ой годовщине Победы в Великий Отечественной войне.

Улаан-Үдийн гарнизоны бүрэлдэхүүн, цэргийн ангиуд, Залуучуудын армийн дайчид, курсантууд, нийт 21 явган парадын ангиуд ёслол төгөлдөр алхав. Цэргийн 30 гаруй техник хэрэгсэл, агаарт онгоцны чандманьлсан нислэг үзүүлэв.

Монгол цэргийн албан хаагчид Улаан-Үд хотын төв талбайгаар Оросын цэргийнхэнтэй мөр зэрэгцэн алхав.

Баярын өдрийг Буриадын ард түмэнтэй хамт тэмдэглэхээр Монголоос хүндэт зочид болох Монголын хурандаа нарын холбооны төлөөлөгчид ирсэн байлаа.

Уг арга хэмжээнд ОХУ-ын ГХЯ-ны Улаан-Үд дэх төлөөлөгч А.Пономарева, Монгол Улсаас ОХУ-ын БНБуриад Улсын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Д.Нямцэрэн нар оролцов.

Барууны орнууд Дэлхийн 2-р дайны үр дүнг ичгүүртэйгээр гуйвуулж, нацизмыг ялахад ЗХУ-ын гүйцэтгэсэн үүрэг ролийг үгүйсгэн, түүхийг шинээр бичиж, Зөвлөлтийн чөлөөлөгч цэргүүдийн дурсгалын хөшөөг босгож, Ялалтын баярыг тэмдэглэхийг хориглож байгаа өнөө үед манай сайн хөршүүд болох Монгол Улс болон бусад найрсаг орнуудын ард түмэн, улс хоорондын харилцааны жинхэнэ мөн чанарыг харуулж, нийтлэг түүх, цаг хугацаагаар шалгарсан найрамдалдаа үнэнч хэвээр байгаа нь онцгой үнэ цэнэтэй юм.

Буриадын Тэргүүн А.С.Цыденов, Зэвсэгт хүчний 36 дугаар армийн удирдлагууд хэлсэн үгэндээ, дайны жилүүдэд Зөвлөлт Холбоот Улсад ахан дүүс Монголын ард түмэн үнэлж баршгүй тусламж үзүүлснийг цохон тэмдэглэлээ.

Монгол Улс дайны эхний өдрүүдээс нацист Германы эсрэг тэмцэлд ЗХУ-ыг дэмжиж ирсэн. Монгол Улс фронт руу хоол хүнс, морьдоо илгээж, танк, нисэх онгоц бүтээх ажилд оролцож байв. 500 мянга орчим монгол адууг ЗХУ-д шилжүүлж, тэр дундаа монгол жирийн малчдын хувийн сайн дурын хандив болгон бэлэглэсэн. 1939 онд Халхын голд болсон тулалдаанд Японы милитаристуудыг ялахад Зөвлөлт Холбоот Улс тусалсан. Зөвлөлтийн дайчдын хувьд Буриадын 15 мянга орчим цэргийн албан хаагч тус тулалдаанд оролцсон юм.

Хэн ч мартагдахгүй! Юу ч мартагдахгүй! Бид түүхийнхээ яруу сайхан хуудсуудыг санаж, бахархаж байна! гэж уг мэдээнд өгүүлжээ.