images

Орос-Монголын хамтарсан үзэсгэлэн худалдаа болно

ЕКГ-ын үйл ажиллагаа - зурагт альбом

2024-04-25

48

Орос-Монголын хамтарсан үзэсгэлэн худалдаа болно

2024 оны 5 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд Улаан-Үд хотын Биеийн тамир, спортын цогцолбор (ФСК)-т Орос-Монголын уламжлалт үзэсгэлэн яармаг болно.

Үзэсгэлэн яармагийн үеэр В2В уулзалт, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр явагдана.

Уг үзэсгэлэн худалдаанд Монгол Улсаас ноос, ноолуур, арьсан эдлэл, малгай, гоёл чимэглэл, бэлэг дурсгалын чиглэлээр 60 гаруй компани оролцоно.

Буриадын 40 гаруй компани эрүүл мэнд, хүнсний бүтээгдхүүнээр оролцохоор зэхэж байна. Ялангуяа буриадын гар урчуудын шилмэл бүтээгдхүүн олны анхаарлыг татах нь гарцаагүй.

Үзэсгэлэн, яармагийн зохион байгуулагчаар БНБуриад Улсын Засгийн газар, Монгол Улстай харилцах сайдын дэмжлэгтэйгээр “Байкал Экспо”, Буриадын Аж үйлдвэр, худалдааны яам, бүгд найрамдах улсын бизнес эрхлэгчдийг дэмжих “Мой бизнес” төв оролцож байгаа аж.

Эх сурвалж: https://asiarussia.ru/news/40135/