images

АЛТАНБУЛАГ- ХИАГТ БООМТЫН АЧАА ТЭЭВРИЙН ХЭСГИЙГ 24 ЦАГИЙН ГОРИМД ШИЛЖҮҮЛЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦСЭН БАЙНА

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2024-04-22

30

АЛТАНБУЛАГ- ХИАГТ БООМТЫН АЧАА ТЭЭВРИЙН ХЭСГИЙГ 24 ЦАГИЙН ГОРИМД ШИЛЖҮҮЛЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦСЭН БАЙНА

 Хилийн боомтуудыг хөгжүүлэх асуудлаарх Монгол Улс, ОХУ- ын Бүгд Найрамдах Буриад улсын ажлын хэсгийн хамтарсан хурал 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн ЗДТГ- ын хурлын танхимд болов. 

 Хамтарсан хуралд Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн-Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын тэргүүн А.С.Цыденов  болон бусад албаныхан оролцлоо. Уг уулзалтад Монгол Улсаас ОХУ-ын БНБуриад Улсын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Д.Нямцэрэн байлцав.

 Хурлаар хилийн Алтанбулаг-Хиагт боомтын ачаа тээврийн хэсгийг  24 цагийн ажиллагаанд шилжүүлэх асуудлаарх ажлын явц, Хилийн Зэлтэр-Желтура, Бага-Илэнх-Айнек боомтын хөгжлийн хэтийн төлвийн талаар санал солилцжээ.