Монгол хэлний 7 хоног арга хэмжээний хаалт болов
Монгол хэлний 7 хоног арга хэмжээний хаалт болов
Улаан-Үд дэх Ерөнхий консулын газар, Буриадын Их сургууль хамтран зохион байгуулсан "Монгол хэлний 7 хоног" уламжлалт арга хэмжээний хаалтын ажиллагаа 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр боллоо. Хаалтад Консул Ц.Ганхуяг, Консул Б.Батчулуун, БИС-ийн проректор В.В.Номогоева нар оролцон арга хэмжээг дүгнэн баяр хүргэж үг хэлэв.
7 хоногийн арга хэмжээний хүрээнд Орчин цагийн монгол хэлний олимпиад, Монгол бичгийн олимпиад анхан болон гүнзгийрүүлсэн түвшинд, "Монгол орныг хэн сайн мэдэх вэ" АХА тэмцээн тус тус зохион байгуулагдаж, Монголын ахуй соёл, зан заншилтай танилцсан юм. Олимпиад, тэмцээнүүдэд байр эзэлсэн оюутнуудад Ерөнхий консулын газрын нэрэмжит Өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулжээ.
Уг арга хэмжээний дараа Монголын консулууд тус их сургуулийн Дорно дахины судлалын төв, номын сангийн үйл ажиллагаатай танилцсан байна.