images

Монголын консулууд Буриадын Их сургуульд зочлов

ЕКГ-ын үйл ажиллагаа - зурагт альбом

2024-04-22

22

Монголын консулууд Буриадын Их сургуульд зочлов

Улаан-Үд дэх Ерөнхий консулын газрын Консул Ц.Ганхуяг, Консул Б.Батчулуун нар 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Доржи Банзаровын нэрэмжит Буриадын Улсын Их Сургуулийн шинжлэх ухаан, судалгааны асуудал хариуцсан проректор хатагтай доктор В.В.Номогоеватай уулзан хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.  

Буриадын Их Сургууль нь Сибирийн бүс нутагтаа Монгол судлалын томоохон төв болон өргөжиж, 70 орчим монгол судлаачдыг эгнээндээ нэгтгэжээ. Тус сургууль сүүлийн үед Монгол Улсын дунд сургуулийн орос хэлний багш нарыг бэлтгэх чиглэлээр ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэн, уг хөтөлбөрт Монгол Улсаас 30 гаруй оюутан хамрагдан амжилттай суралцаж байна.