Монгол хэлний 7 хоног эхэллээ
Монгол хэлний 7 хоног эхэллээ
Улаан-Үд дэх Ерөнхий консулын газар, Буриадын Их сургууль хамтран "Монгол хэлний 7 хоног" уламжлалт арга хэмжээний нээлтийн ажиллагаа боллоо. Нээлтэд Консул Б.Батчулуун, БИС-ийн проректор В.В.Номогоева нар оролцон баяр хүргэж үг хэлэв. 7 хоног 2024 оны 04 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд явагдана.
7 хоногийн арга хэмжээний хүрээнд Орчин цагийн монгол хэлний олимпиад, Монгол бичгийн олимпиад анхан болон гүнзгийрүүлсэн түвшинд, "Монгол орныг хэн сайн мэдэх вэ" АХА тэмцээн тус тус зохион байгуулагдаж, Монголын ахуй соёл, зан заншилтай танилцах юм. Олимпиад, тэмцээнүүдэд байр эзэлсэн оюутнуудад Ерөнхий консулын газрын нэрэмжит тусгай шагнал гардуулна.