images

Лхасаран Линховоины мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2024-04-02

27

Дуурийн дууны фестиваль болов

БНБуриад Улсын Соёлын яамны дэмжлэгтэйгээр Лхасаран Линховоины мэндэлсний 100 жилийн ойд зориулсан Дуурийн дууны фестиваль Улаан-Үд хотноо болов.

Фестивальд ОХУ-ын дуурийн нэртэй дуучид уригдан оролцсон ба эдүгээ Марийнскийн театрт гоцлон дуулаачаар ажиллаж буй дуучин Г.Ариунбаатар, Улаан-Үдийн Дуурь бүжгийн театрын гоцлон дуулаач Н.Мөнхзул нарын тоглолт олны талархлыг хүлээв. 

Фестивалийн үеэр "Игорь ноён", "Аида", "Риголетто" дууриуд тоглогдсон байна.

Тоглолтод Буриадын урлагийн гавьяат зүтгэлтэн Валерий Волчанецкийн удирдсан симфони найрал хөгжим эгшиглэж, Лхасаран Лиховоин охин,  ОХУ-ын Ардын жүжигчин Дарима Линховоин төгөлдөр хуураар зарим зохиолыг тоглов.