Зүүн хойд Азид эко аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтарсан уулзалт боллоо
Зүүн хойд Азид эко аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтарсан уулзалт болжээ
Байгальск хотод 3 дугаар сарын сүүлчээр ОХУ, БНХАУ, БНАСАУ, Монгол зэрэг орнуудын төлөөлөл оролцсон семинарын үеэр Зүүн хойд Азид эко аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлыг хэлэлцлээ. Энэхүү семинар нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэй Зүүн хойд Азийн Засгийн газар хоорондын механизм болох “Өргөтгөсөн Туманганы санаачилга”-ын ивээл дор явагдсан нь анхаарал татаж байна.
ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Дмитрий Вахруков аялал жуулчлалыг хөгжүүлэх үндсэн чиглэлийг тодорхойлж, байгалийн бүс нутгийн ачааллыг бууруулахад шаардлагатай аялал жуулчлалын дэд бүтцийг бий болгоход анхаарлаа хандуулав.
Буриадын аялал жуулчлалын сайд Алдар Доржиев семинарыг зохион байгуулагчид болох ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам, Улсын Хөгжлийн корпарацийн хамт олонд болон Эрхүү мужийн засгийн газарт энэхүү семинарт Буриадын байгаль орчны уламжлал, Байгаль нуурын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тэдний үүрэг оролцооны талаар илтгэл тавих боломж олгосонд талархал илэрхийллээ.
Гадаадын мэргэжил нэгтнүүд илтгэлдээ, БНХАУ-ын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдэд бүтээгдэхүүнээ сурталчлах, үр дүнтэй менежментийн загвар бий болгох, БНСУ-д үндэсний аялал жуулчлалын чиглэлийг хөгжүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрийг аялал жуулчлалын бүсчлэл чиглэлээр туршлагаасаа хуваалцлаа. Буриад улс төдийгүй Байгаль нуурын бүс нутаг орон нутгийн эдийн засагт ашигтай эко аялал жуулчлалын хамгийн сүүлийн үеийн технологийн талаар туршлага солилцох өргөн цар хүрээтэй санаачлага дэвшүүллээ.
Буриадын Тункинскийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Туманганы Өргөтгөсөн Санаачлага" хөтөлбөрийн захирал Л.И.Лоуренс Хумен, ОХУ-ын УХК-ийн даргын зөвлөх Олег Плешивцев нар зочиллоо. Тэд Байгаль, хүний музейн экологийн зам, үзмэрийн зохион байгуулалттай танилцлаа. Эко аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар шууд харилцаа тогтоосноор цаашид Зүүн хойд Азийн орнуудаас ирж буй аялал жуулчлалын газарзүйг тэлэх, эдгээр улсын инноваци, технологийг ашиглан аялал жуулчлалын дэд бүтцийг бий болгох боломжтой болно гэж уг мэдээнд дурджээ.
Эх сурвалж: Буриадын аялал жуулчлалын сайд Алдар Доржиевын нийтийн сүлжээн дэх хувийн хуудас