Монгол Улс ОХУ руу хөдөө аж ахуйн 375 нэр төрлийн бүтээгхдүүн татваргүй экспортолно
Монгол Улс ОХУ руу хөдөө аж ахуйн 375 нэр төрлийн бүтээгхдүүн татваргүй экспортолно
Хэлэлцээр ёсоор экспортын тоо хэмжээ хязгаарлалтгүй мөн татваргүйгээр монголын гурван төрлийн бүтээгдхүүн байх аж. Үүнд: мах,махан бүтээгдхүүн, арьс шир, арьс ширэн эдлэл, ноос ноолууран бүтээгдхүүн багтана.
Монголын эрх баригчид ОХУ руу хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн 375 нэр төрлийн бүтээгдхүүн нийлүүлнэ. Энэ тухай “Боомтын сэргэлт - 2024” үндэсний форумын үеэр Засгийн газрын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдэв.
Түүний өгүүлснээр, Оросын талтай зургаан сарын турш хэлэлцээр үргэлжилсэн аж. Хэлэлцээрийн үр дүнд дээр дурдсан тохиролцоонд хүрчээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ, 2022 онд хоёр улсын тухайд Монгол Улсын экспорт 3 хувь байсан бол 2023 онд махны экспортын дэмээр 5 хувьд хүрсэн гэдгийг онцлов.
Монгол, Орос, Хятадын хил орчмын эдийн засгийн чөлөөт бүсүүдийн талаар гарсан шүүмжлэлд Шадар сайд Ч.Хүрэлбаатар дараах хариуг өгсөн байна. Тэрбээр, “Үнэн хэрэгтээ энэ чиглэлд олигтой юм хийгдээгүй. Сайндаа л согтууруулах ундаа, тамхи төдийхнийг борлуулдаг цэг болсон байсан. Энэ байдлыг өөрчлөхөд ОХУ-тай байгуулж байгаа энэхүү хэлэлцээр хувь нэмрээ оруулна” гэжээ.
Эдүгээ ОХУ-ын хилийн ойролцоо Монгол Улсад эдийн засгийн хоёр чөлөөт бүс болох БНБуриад Улстай хиллэдэг хэсэгт Алтанбулаг, БНАлтай Улстай хиллэдэг хэсэгт Цагааннуурын ЭЗЧБ-үүд бий. Цагааннуурын боомтын хэсгээр алсдаа Хятад, Оросын тээврийн коридор өнгөрөх АН-4 магистраль дайрна.
https://asiarussia.ru/