Тусламжийн зохицуулалтын асуудлаар уулзав
ОХУ-ын БНБуриад Улсаас Монгол Улсад үзүүлж байгаа хүмүүнлэгийн тусламжийн шуурхай зохион байгуулалтын асуудлаар Монгол Улсаас БНБуриад Улсын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газрын байранд талууд уулзлаа.
ОБЕГ-ын Дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын баг ОХУ-ын БНБуриад Улсын Засгийн газрын орлогч дарга бөгөөд ХАА, Хүнсний сайд, хүмүүнлэгийн тусламжийн Ажлын хэсгийн ахлагч Г.Е.Дареев, ОХУ-ын ГХЯ-ны Улаан-Үд хот дахь Төлөөлөгчийн газрын Тэргүүн А.И.Пономарева, БНБуриад Улсын ХАА, Хүнсний яамны ХАА-н бүс нутгийн хөгжил, хөрөнгө оруулалтын хорооны дарга Е.А.Цыбыков, БНБуриад Улсын Тээвэр, эрчим хүч, замын аж ахуйн байгууламжийн яамны дэд сайд С.А.Каплин нартай уулзахад Ерөнхий консул Д.Нямцэрэн, Дэд консул Ч.Батбилэг нар байлцав.
2024.03.19