Евразийн Эдийн засгийн холбоо Монгол Улстай худалдааны түр хэлэлцээр байгуулна
Евразийн Эдийн засгийн холбоо Монгол Улстай худалдааны түр хэлэлцээр байгуулна
2024 оны 3 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд болсон Евразийн Эдийн засгийн комиссын хуралдааны үеэр энэхүү тохиролцоонд хүрчээ.
Евразийн Эдийн засгийн холбоо ба Монгол Улс худалдааны түр хэлэлцээр байгуулна.
Евразийн эдийн засгийн холбоо ба Монгол Улсууд нь хоёр талын худалдааг өргөжүүлэх, үндэсний аж үйлдвэрийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх боломж дүүрэн юм.
“Цаг хугацаа үнэхээр чухал учраас бид түр зуурын хэлэлцээрийн тухай ярьж эхэлсэн нь санамсаргүй хэрэг биш юм. Хүн бүрт мэдрэгдэхүйц үр дүнд хүрэх нь чухал” хэмээн Евразийн Эдийн засгийн комиссын Худалдааны сайд Андрей Слепнев хэлжээ.
Монгол Улсын Засгийн газрын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Чимэдийн Хүрэлбаатар мэдэгдэлдээ, Монгол Улс нь ОХУ, Евразийн эдийн засгийн холбооны бусад улсыг Зөвлөлт засгийн үеэс өөрийн гадаад худалдааны чухал түншүүд хэмээн үзсээр ирсэн гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Тэрбээр, “Ирээдүйн хэлэлцээр нь нөхцөл байдлыг өөрчлөх түлхэц болох ёстой” гэж нэмж хэлсэн байна.
Евразийн Эдийн засгийн комиссын Коллегийн дарга Бакытжан Сагинтаев 3 дугаар сарын 13-ны өдөр Шадар сайд Ч.Хүрэлбаатарыг хүлээн авч уулзсан байна. Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин байлцжээ.
Тэмдэглэхэд, Евразийн эдийн засгийн холбоо ба Монгол Улсын хооронд худалдааны эргэлт 2017-2021 оны хооронд 34 хувиар өссөн буюу 1,96 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Эх сурвалж: https://asiarussia.ru/