images

Хүмүүнлэгийн тусламжийн эхний ээлжийг хүлээлгэн өгөв

ЕКГ-ын үйл ажиллагаа - зурагт альбом

2024-03-18

20

Хүмүүнлэгийн тусламжийн эхний ээлжийг хүлээлгэн өгөв

2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр БНБуриад Улсын Тэргүүн, Засгийн газрын дарга А.С.Цыденовын даргалсан хүмүүнлэгийн тусламж үзүүлэх асуудлаар хийгдсэн хуралдаанаар, Монгол Улсад нүүрлэсэн төмөр зудын гамшгаас үүдэн хохирч байгаа нүүдэлчин малчдад зориулан 8500 (найман мянга таван зуу мянга) тонн тэжээлийн үр тариа (үүний 6500 тн нь буудай, 2000 тн нь овъёос)-ны хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэн, тусламж хүргэх зохион байгуулалт, Буриадын хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийн тээвэрлэсэн үр тариаг ОХУ-ын Засгийн газрын даалгаврын дагуу хилээр хялбаршуулсан байдлаар татваргүй нэвтрүүлэх, 20 тоннын даацтай 425 тээврийн машин ачааны эхний ээлжийг 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Хиагт-Алтанбулагийн боомтоор Монголын талд хүлээлгэн өгөхөөр тогтсоны дагуу Монголын талаас УИХ-ын гишүүн, Засгийн газрын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид, ОХУ талаас БНБуриад Улсын Тэргүүн, Засгийн газрын дарга А.С.Цыденов тэргүүтэй төлөөлөгчид мөн өдөр 11.00 цагт хоёр улсын хилийн дундын бүсэд уулзан хүмүүнлэгийн тусламжийн эхний ээлжийг хүлээлгэн өгөх ёслолд оролцов. Ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-ын БНБуриад Улсын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Д.Нямцэрэн байлцав.

2024 оны 03 дугаар сарын 17-ний өдөр