images

Халх голын ялалтын 85 жилийн ойд

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2024-03-13

30

Халх голын ялалтын 85 жилийн ойд

 

🎖2019 оноос Халх голд (1939) цэргийн дурсгалын чиглэлээр ажиллаж байгаа Оросын эрлийн экспедицийнхэн Улаанбаатарт хүрэлцэн ирлээ. Тэд цэргийн түүхийн янз бүрийн үеийн тулалдааны он дараалал, баримтыг сэргээж, тулалдааны үеэр нас барсан, өнөөг хүртэл оршуулагдаж амжаагүй цэргүүдийн шарилыг эрж хайн, олж илрүүлэн, олдсон шарилыг хүндэтгэлтэйгээр оршуулах ажил эрхэлдэг аж.

🎖🎗Оросын сайн дурынхан энэ чиглэлээр юу хийж байгаа, ямар ажил хийгдэхээр төлөвлөж байгаа талаар 2024 оны 5-р сард Улаанбаатар хотод "Русский Дом" /РЦНК/ талбайд болох сэдэвчилсэн бага хурлын үеэр танилцуулах юм байна. Энэ тухай Монгол дахь Оросын хамтын ажиллагааны газрын төлөөлөгч В.В.Кильпякова “Халх гол. Бидний алдар -2024” Олон улсын төслийн оролцогчидтой хийсэн уулзалтынхаа үеэр мэдэгджээ.