Цагдаагийн Сүлд чуулгынхан Улаан-Үдэд тоглов
Цагдаагийн Сүлд чуулгынхан Улаан-Үдэд тоглов
Монгол-Оросын соёлын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсаас ОХУ-ын БНБуриад Улсын Улаан-Үд хотод суугаа ЕКГ, БНБуриад Улсын Засгийн газар, Соёлын яам, Буряад театрын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Цагдаагийн “Сүлд” чуулга 3 дугаар сарын 06-07-ний өдрүүдэд Улаан-Үд хотын Н.А.Бестужевын нэрэмжит Оросын драмын улсын театрт “Найрамдал” нэртэй шилдэг үзүүлбэр бүхий тоглолтоо сонирхуулав. Концертыг нээж БНБуриад Улсын Тэргүүн А.С.Цыденов, Буриадын Ардын Хурлын орлогч дарга Т.Е.Мантатова, Ерөнхий консул Д.Нямцэрэн нар үг хэлэв.