Дэлхийн залуучуудын фестивалийн үеэр Буриад, Монголчууд уулзалджээ
Дэлхийн залуучуудын фестивалийн үеэр Буриад, Монголчууд уулзалджээ
Буриад, Өвөр Байгалийнхан Монголын төлөөлөгчидтэй уулзан мэндчилгээ дэвшүүлэн, бэлэг солилцжээ.
“Буриад, Өвөр Байгалийн хязгаарынхан ах дүү Монголын анд найз нартайгаа Дэлхийн залуучуудын фестивалийн үеэр уулзан мэндчилж байна. Манай улсуудын залуус уулзан, танилцаж, нөхөрлөн, хамтын үйл хэргээ эхлүүлж байгаа нь гайхамшигтай. Бид Монгол нөхөддөө тун их талархаж байна” хэмээн Буриадын Засгийн газрын орлогч дарга Евгения Лудупова хэлжээ.
Буриад, Монголчуудыг түүх, хил, соёл мэдээж ирээдүй холбож байгаа.
Уулзалтын төгсгөлд тэд хамтаараа ёхор хатирчээ.