Буриадын Үндэсний музейн захирал Ерөнхий консулын газарт зочлов
Буриадын Үндэсний музейн захирал Ерөнхий консулын газарт зочлов
Ерөнхий консул Д.Нямцэрэн Буриадын Үндэсний музейн захирал, ОХУ-ын Урлагийн академийн гишүүн Бороноева Татьяана, Закаменскийн районы уулын энгэрт 41 метр урт Арьяабала бурханы хөргийг бүтээсэн Юрий Мандаганов нарыг өөрсдийнх хүсэлтээр нь 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч уулзав. Талууд музейн салбарын хамтын ажиллагаа тэр дундаа Халх голын ялалтын 85 жилийн ойн хүрээнд фотозургийн Олон улсын хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах боломжийн талаар санал солилцов. Уулзалтад Консул Ц.Ганхуяг, ажилтан П.Нарантуяа нар байлцав.